Эдийн засаг, улстөрийн чиглэлээр баклаврт суралцаж буй дүү нартаа зориулав.
Манайх шиг хөгжиж буй орны эдийн засагчдын ч, улс төрчдийн ч хамгийн түрүүнд хариулах гэж оролддог "цөм" гэж хэлж болох асуулт бол хэрхэн хөгжих вэ гэдэг асуулт. Ирээдүйн улстөрчид, эдийн засагчдад уг асуултад хариулахад нь нэмэр болох үүднээс би хичээл дээрээ үзсэн хөгжлийн тухай онол, бүтээлүүдийн талаар бичлээ. Үүнийг бичихдээ системтэйгээр хамгийн сүүлийн үеийн онол, хандлагуудыг хамруулах зорилгоор өөрийн үзэл бодлоо хойш тавиад хөндлөнгийн байр суурьнаас хандах гэж оролдлоо.