Засаглалын тухайд
Юуны өмнө энд суралцаж байгаагаа ашиглаад Шинэ Зеландын талаар жоохон мэдээд авъя гэж бодсон юм. Тэгээд блогийн уншигчдадаа зориулж хэд хэдэн товч танилцуулгыг цувралаар хийж байгаа минь энэ л дээ.
Шинэ Зеланд бол ардчилсан, үндсэн хуульт хаант засагтай орон. (Энд англиар "constitutional monarchy" гэдгийг үндсэн хуульт хаант засаглал гэж орчуулсан.) Гэхдээ нэг "ширхэг" үндсэн хууль гэсэн бичиг баримт байхгүй бөгөөд хэд хэдэн баримт бичгүүдийг хамтад нь үндсэн хууль гэж ойлгодог. Шинэ Зеланд дангаараа бие даасан улс болоход хамгийн их нөлөөлсөн зүйл бол газар нутгийн байршил гэж үздэг юм билээ. Газар зүйн хувьд бусад орнуудаас хол, тусдаа салангид байрлахаас гадна харьцангуй том газар нутагтай. Өмнө нь бичсэнчлэн Англичууд дийлэнхи олонхи нь учраас Английн улс төрийн соёл энд нутагшиж, өөрийн өвөрмөц онцлогийг бий болгожээ. Үндэс хууль нь үүний нэг тод жишээ. Шинэ Зеландын засаглалд Маори нар их чухал оролцоотой. Маори болон Их Британийн Хатан хааны төлөөлөгч нарын хооронд хийсэн "Вайтанги" гэрээ нь өнөөдрийн улс төрийн тогтолцооных нь нэг үндэс болдог гэж хэлж болно.
1854 оноос байнгын ажиллагаатай парламент ажиллаж эхэлсэн. Энэ нь дэлхийн хамгийн хөгшин байнгын ажиллагаатай парламентуудын нэг. Хамгийн залуу улс гэхэд сонин байгаа биз. Хөдөлмөрийн болон Үндэсний намууд сонгуулийн дагуу ээлжлэн болон энэ хоёр нам бусад намуудтай эвсэж засгийн эрхийг хэрэгжүүлж иржээ. Хэдийгээр бүртгэлтэй намуудын тоо 15 хүрдэг боловч яг засгийн эрх бол бусдын орнуудын адил хоёр намын хооронд л шилждэг. 1993 оны бүх нийтийн санал асуулгаар холимог пропорцианаль сонгуулийн системийг сонгосон ба одоо уг системээр сонгуулиа хийж байгаа. Энэ сонгуулийн систем нь Монголд сүүлд хийсэн УИХ-ын сонгуультай нилээд төстэй. Энэ системийн үр дүнд олон намууд парламентад суудалтай болж эхэлсэн байна. Одоогоор бол нийт 7 нам парламентад суудалтай. Ер нь эвслийн засгийн газар байгуулагдах нь түгээмэл болж эхэлжээ. Сонгуулийн хугацаа 3 жил. 3 жилийн сонгуулийн хугацаагаа иргэд нь төрийн шийдвэр гаргалтанд илүү нөлөөлөх боломжтой хугацаа гэж үздэг байна. Гэхдээ мэдээж уг хугацааг сунгах эсэх дээр маш их мэтгэлцээн өрнөдөг. Гэсэн хэдий ч олон нийтийн санал асуулгаар дэмжигдэхгүй бол өөрчлөхгүй. Олон нийтийн санал асуулга гэснээс саяхан энд төрийн далбаагаа солих санал асуулга болсон. Уламжлалт шуудангаар болон интернетээр дамжуулж санал авсан.

Парламентийг Төлөөлөгчдийн танхим гэж нэрлэдэг ба нийт 120 гишүүнтэй. Түүхээс нь харвал парламентын гишүүдийн тоо бага багаар өссөөр байгаад энэ тоонд хүрсэн юм билээ. Тэгэхээр шаардлага байна л гэж үзсэн бололтой. Өмнө бичсэнчлэн сонгогч болгон хоёр сонголтыг хийдэг ба нэг нь намыг, нөгөөх нь тойрогт өрсөлдөж буй нэр дэвшигчийг сонгоно. 120 суудлаас 67 нь тойрогт хуваарилагдана, тэгээд Маори нарт зориулсан 7 суудал, үлдсэн нь намын жагсаалтаар гарч ирнэ. Нам парламентад суудалтай болохын тулд наад зах нь бүх сонгогчдын таван хувийн саналыг авах ёстой. Улс төрийн намууд бол ардчилсан засаглалын үндсэн тулгуур гэдэг утгаараа мэдээж чухал оролцоотой. Гэхдээ улс төрийн намуудынх нь гишүүдийн тоо жил ирэх тусам багасаж байгаа. Үүнийг дэлхий нийтийг хамарсан үзэгдэл гэж би уншсан юм байна. Өөрөөр хэлбэл улс төрийн идэвхи багасах, сонгуулийн ирц буурах гэдэг зөвхөн Монголд болж буй үйл явц биш аж.
Сайд нар нь зөвхөн сонгогдсон парламентийн гишүүд байх ёстой. Энэ манайд сүүлийн үед өрнөж буй мэтгэлцээний нэг чухал сэдэв учраас миний сонирхлыг татаад байгаа юм. Ер нь парламентийн гишүүд харьцангуй олон буюу 120 хүнтэй учраас парламентын гишүүд нь засгийн газрын гишүүн боллоо гээд том асуудал үүсдэггүй бололтой. Засгийн газарт "итгэл" үзүүлэх эсэх гэдэг чухал санал хураалтыг парламентийн гишүүд хийдэг. Жишээ нь улсын төсөв батлах үеэр Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх дээр санал хураагаад хэрэв итгэл үзүүлэхгүй гэж үзвэл дахин сонгууль хийнэ гэсэн үг. Парламентийн гишүүдийг эргэж татах эрх иргэдэд байхгүй, зөвхөн дараагийн сонгуулиар л саналаа өгөх замаар асуудлаа шийддэг. Харин Хатан хааныг төлөөлөгч болох Ерөнхий захирагч нь парламентийг хуралдааныг зарлах, зарим томилгоо болон хуулиудад саналаа өгөх, бүр парламентийг тараах ч эрхтэй. Парламентийн хуралдааны үеэр гишүүд сайд нараас амаар "12" асуултыг асуух эрхтэй ба бичгээр бол ажлын өдрүүдэд хэдэн ч асуултанд хариулт авах эрхтэй. 12 гэсэн тоо байдаг нь бас сонин байгаа биз.
Сонирхуулахад улстөрчид нь цагаачлалын асуудал дээр их улс төр хийж ард түмнээсээ "коко" авах дуртай. Ялангуяа ази цагаачдыг аль болох бага оруулна гэж улс төр хийдэг. Харин европ цагаачдад бол арай өөрөөр хандана. Хоноц хоноцдоо дургүй гэдэг шиг Маори нар нь муусайн европчууд бидний газар нутаг дээр амьдарч байж гэж харж байхад нөгөө европууд нь болохоор муусайн азиуд бидний хамаг ажлыг булаачихлаа гэх маягаар харах тохиолдлууд байдаг юм байна лээ. Эрүүл мэндийн салбарын 75 хувийг төсвөөс санхүүжүүлдэг. Бүрэн дунд боловсрол үнэгүй. Их дээд сургуулиуд нь төлбөртэй. Хүүхэд 16 нас хүртэл заавал суралцах ёстой ба 16-иас 19 нас хүртэл хугацаанд тухайн хүүхэд өөрийн сонголтоор суралцдаг. Дэд бүтэц, нийгмийн халамж, боловсрол, эрүүл мэндийн асуудлыг мэдээж төв засгаас шийдвэрлэдэг. Харин орон нутгийн засаг захиргаа нь нийтийн тээвэр, хот тохижилт, хог хаягдал гэх мэт асуудлыг хариуцдаг.
Өмнө нь дурьдсанчлан инстүүцийн чадавхи, нээлттэй, ил тод байдал, иргэдийг шийдвэр гаргахдаа оролцуулах гээд эндээс суралцах зүйлүүд нилээд байх шиг санагдсан. Нэг л жишээ хэлэхэд Гадаад харилцаа, худалдааны яам нь нэг чиглэлийнхээ стратегийн төлөвлөгөөг шинээр томъёолох гээд манай сургууль дээр хэд хэдэн удаа хэлэлцүүлэг хийсэн. Багш, оюутнуудаас гадна өөр олон талын мэргэжилтнүүдийг уриад мэтгэлцээн хийхэд нь би оролцсон юм. Манай багш нар тэр төлөвлөгөөг нь бидний ярьдагаар "газар дор" ортол нь шүүмжилсэн. Бүр арай дэндүүлж байна уу гэж хэлмээр санагдсан шүү. Тэгж олон талаас нь шүүмжлүүлж, хэлэлцүүлж байж гаргасан учраас төлөвлөгөө нь хий багатай, урт хугацаанд тогтвортой хэрэгждэг байх л даа.

Ашигласан материалууд:
http://www.renaissancebooks.co.nz/?page=shop/flypage&product_id=17693
http://www.otago.ac.nz/press/books/otago071805.html
http://www.parliament.nz/en-nz/about-parliament/how-parliament-works/our-system/00CLOOCHowPWorks111/our-system-of-government

Сонирхолтой байлаа, Баярлалаа
ReplyDelete