Jiro Dreams of Shushi


Баримтат кино. Жиро гэх өвөөгийн тухай гарна. Бүх насаараа ганцхан Суши л хийж амьдарч байгаа өвөө. Ануухан өвөө.Төгс төгөлдөрт тэмүүлэгч өвөө. Хатуу өвөө. Өөртөө ч тэр, өрөөлд ч тэр...

Суши гэдэг харахад их энгийн хоол. Мань мэт нь харахад бол энэнд сайжруулах юм юу байдаг байна аа гэж хэлнэ. Гэтэл Жиро өвөө бол бүх насаараа сайжруулж, өөрийнхөө Суши хийх ур чадварыг байнга хөгжүүлсэн байх юм. Магадгүй энэ бол ажилдаа дурласан сэтгэл, бас өөрийнх нь аливаа зүйлийг төгөлдөржүүлэх төрөлхийн зан чанартай нь холбоотой байж болох юм.

Төгс төгөлдөр рүү хүрч болох бараг ганцхан зам бол энэ байж болох л доо. Нэг зүйлийг олон дахин хийх. Жудо бөхөд нэг мэхийг 10 мянган удаа давтаж хийвэл тэр мэхээ төгс эзэмшдэг гэж үздэг юм билээ. Төгс төгөлдөр гэдэг өөрөө харьцангуй зүйл л дээ. Яг юуг төгс төгөлдөр гэж үзэх вэ гэдэг бол хамгийн маргаантай асуулт. Хүн болгон өөрийн үнэлэмжтэй.

Энэ киног үзсэн хүмүүс энэ өвөө хэт баригдмал юм аа гэж хэлж болох л юм. Ер нь байж болох л дүгнэлт. Аливаа нийгэм гэдэг хүмүүсийг нэг тийм хүрээ, жаазанд оруулчихдаг шдээ. Японы нийгэм бол үүнд бүр гаргууд юм шиг санагддаг. Хүмүүсээс  сонссон зүйлүүд,  үзсэн кино, уншсан ном зэрэг надад байгаа мэдээлэл дээрээ тулгуурлаад л хэлэхэд шүү дээ. Гэхдээ зарим хүн тэр хүлээсэнд нь зүгээр л амьдраад байхад зарим нь чадахгүй, хүлээсээ зад тавьдаг. Ер нь маш сонин, гаж гэж хэлж болох хүмүүс японд нилээдгүй байдаг тухай зөндөө л сонссон. Монголчуудаас лав хэзээ ч тийм зүйл гарахгүй байх аа. Яагаад гэвэл Монголчууд хэзээ ч тийм баригдмал байгаагүй, цаашдаа ч тийм байж чадахгүй хүмүүс шүү дээ.

Төгс төгөлдөр рүү тэмүүлэх тусам түүнээс зугтаах хүч бас яг түүнтэй адилаар төрдөг байх гэж би боддог юм. Учир нь энэ хорвоо чинь өөрөө төгс бишээс бүтсэн юм шүү дээ. Библи дээр бүх эхний бүлэг, эхний хэсэг дээр нь  Бурхны бүтээсэн анхны хүн болох  "Адам" идэж болохгүй гэсээр байхад Алимыг идэж байгаа тухай гардаг даа.

За ямартай ч миний блогийг сонирхдог хүн бүрийг энэ киног үзээсэй гэж хүсч байна. Таалагдана даа. ккк