Уг нэвтрүүлэгт Дагваа аварга зодог тайлах болсон шалтгаанаа тайлбарлав. Нэг хятад залуу Дундад улс чамайг харж байгаа шүү гэсэн утгатай юм хэлчихсэн юм уу даа. Энэ үгэнд нь дургүйцсэн аварга маань ганц, хоёр "ёвирчихсон"бололтой. ккк. Уг нь бол уучилж болох л алдаа. Уучлахаар барахгүй бүр зөвтгөчихсөн явж байгаа хүмүүс ч олон л байгаа байх. Гэвч япончууд бол тийм хүмүүс биш. Дүрэм бол дүрэм. Цагаан дээр хараар бичсэнийг уншиж л түүнийхээ дагуу шийдвэрээ гаргана. Бичсэн дүрмээ сэтгэлийн хөдлөлөөрөө өөрчилдөг аль эсвэл ерөөсөө үл тоочихдог ард түмэн лав биш. Тийм хэмжээнд хүртлээ нийгэмшчихсэн ард түмэн.
Намайг таньдаг хүмүүс нэг зүйл гадарлах байх. Би үндсэрхэг үзэлтнүүдэд үргэлж л таагүй ханддаг. Хатуу үг хэлэхээсээ огтхон ч санаа зовдоггүй. Учир нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн их хар толбо үлдээсэн хүмүүс бол яах аргагүй үндсэрхэг үзэлтнүүд. Хамгийн энгийн жишээ бол "Гитлер". Гитлерийн фашист дэглэм нийт 60 сая хүний аминд хүрсэн гэсэн тоо байдаг. /яг нарийн хэд гэдгийг нь санахгүй байна./ Энэ тухай нь Эйнштэйн Үндсэрхэг үзэл бол нялхасын өвчин. Энэ бол хүн төрөлхтний салхин цэцэг гэж хэлсэн байдаг. Хамгийн аймаар нь нялхасын өвчин үхэлд ч хүргэх аюултай. Учир нь нялх хүүхдэд дархлаа суугаагүй байдаг учраас тэр.
Үндсэрхэг үзэлтнүүд яадаг вэ гэхээр зөвхөн өөрийн үндэстнээ л дөвийлгөдөг бусад үндэстнүүдийг хог шаар мэт үздэг. Уг нь бол үндэстний цус гэж байдаггүй хүний цус л гэж байдаг. Хүний цус харин 4 бүлэгт хуваагддаг. 1, 2, 3, 4 бүлэг гэж. кккк. Арван жилд үзсэн л байлгүй. Дэлхий дээрх бүх хүмүүс яг адилхан л хүмүүс юм шүү дээ. Нарийн яривал ганцхан л ялгаа байгаа. Тэр нь соёл.
Та лав монголчууд бол тэнгэр заяат хүмүүс муусайн өмхий хужаа нарыг хөөж гаргах хэрэгтэй энэ тэр гэж ирээд эхэлдэг яриаг зөндөө л сонссон байх. Хамгийн гол нь иймэрхүү яриа хүмүүс /масс/-т таалагддаг. Масст таалагдаад ирэхээр масс оюун ухаанаар биш эмоцийн түвшинд шийдвэр гаргачих гээд байдаг. Эндээс л нөгөө үндэстэн хоорондын мөргөлдөөн, иргэний дайн зэрэг үүсдэг. Ямар сайндаа л юу ч мэдэхгүй мөртлөө сайхан сэтгэлтэй, гал цогтой хүмүүс эрх чөлөөнд хамгийн их гай тарьдаг гэсэн үг гарсан байхав дээ.
Үндсэрхэг үзэл, эх оронч үзэл ялгаатай юу гэсэн асуулт байдаг. Би бол ялгаатай л гэж хэлнэ. Ялгаатай учраас ялгаатай нэр томъёо хэрэглэж байгаа байх аа. Баабар ах нэг удаа эх оронч байхад дээд зэргийн ухамсар хэрэгтэй юм шүү дээ гэж хэлсэн. Үнэхээр гоё хэлсэн байгаа биз.
Аливаа улс хөгжихийн тулд гадаадын хөрөнгө оруулалт татдаг. Тэгж байж бусдаас тутахгүй хөгжилд хүрдэг. Үүнийг өнөөдөр хурдтай хөгжиж буй олон орны жишээ батлана. Гадны хөрөнгө оруулалтгүй зөвхөн өөрсдөө л хийнэ гээд дайраад байвал Хойд солонгос юм уу, Бутаны ирээдүй л биднийг угтана. Гадны хөрөнгө оруулалтыг байнга л дэмжиж үгээ хэлж байдаг хүмүүс жишээ нь эх орончид мөн үү гэвэл мөн гэхдээ яавч үндсэрхэг үзэлтнүүд биш. Харин ч үндсэрхэг үзэлтнүүдийн "дайсан". Энэ хүмүүс асуудалд илүү тооцоо, судалгаатай ханддаг, алсыг хардаг, эмоцоороо биш тархиараа шийдвэр гаргадаг.
Эндээс дүгнэхэд эрдэм мэдлэггүй эх оронч сэтгэл гай л тарихаас хэтэрдэггүй болох нь харагдаж байгаа байх. Хэрхэн гай болдогийг нь Дагваа аваргын жишээн дээрээс ч харж болно.
Эх оронч сэтгэлээ эрдмээр тэтгэ гэж Бямбын Ренчин гуай хэлсэн юм шүү дээ. Мань хүн зүгээр ч нэг хэлээгүй байх аа.
No comments:
Post a Comment