Хууль ба гулаг

Хамгийн сүүлд уншсан гурван ном маань яагаад ч юм холбоотой санагдаад болдоггүй. Тэгээд энэ тухайгаа блогтоо бичихээр шийдсэн юм.

"Гулаг ольтриг"

 Дэлхийн хоёрдугаар дайны үед Германчуудын еврейчүүдийг хорьж байсан хорих лагерын тухай хүн болгон л сонсож байсан байх. Харин оросын хорих лагерын тухай тийм ч их сонсож байгаагүй нь магадгүй 20 хэдхэн жилийн өмнө  бид социалист нийгэмд амьдарч байсантай холбоотой болов уу. Ер нь социалист нийгмийг сүүдрээ нуудаг нийгэм гэж ярьдаг л даа. Муу муухай, хар бараан бүх зүйлүүдийг сайхан гэсэн нэг өнгөөр будна, зарим тохиолдолд будах ч үгүй зүгээр л энэ сайн сайхан зүйл шүү гэж итгүүлнэ. Худлаа үгийг 1000 удаа хэлвэл үнэн болдог гэдэг байх аа. Харин тэр худлаа үгэнд итгэхгүй байгаа хүмүүст хоёрхон л сонголт байдаг. Хоригдох, хороогдох гэж..

Эх оронч сэтгэлээ эрдмээр тэтгэ.

Саяхан зурагтаар Дагвадорж аваргын оролцсон "Монгол тулгатны 100 эрхэм" нэртэй нэвтрүүлэг гарсан. Гоё нэвтрүүлэг болжээ.  Телевизийн нэвтрүүлэгт тэгж бүтээлчээр хандаж байгаад нь баярлууштай.

Уг нэвтрүүлэгт Дагваа аварга зодог тайлах болсон шалтгаанаа тайлбарлав. Нэг хятад залуу Дундад улс чамайг харж байгаа шүү гэсэн утгатай юм хэлчихсэн юм уу даа. Энэ үгэнд нь дургүйцсэн аварга маань ганц, хоёр "ёвирчихсон"бололтой. ккк. Уг нь бол уучилж болох л алдаа. Уучлахаар барахгүй бүр зөвтгөчихсөн явж байгаа хүмүүс ч олон л байгаа байх. Гэвч япончууд бол тийм хүмүүс биш. Дүрэм бол дүрэм. Цагаан дээр хараар бичсэнийг уншиж л түүнийхээ дагуу шийдвэрээ гаргана. Бичсэн дүрмээ сэтгэлийн хөдлөлөөрөө өөрчилдөг аль эсвэл ерөөсөө үл тоочихдог ард түмэн лав биш. Тийм хэмжээнд хүртлээ нийгэмшчихсэн ард түмэн. 

Монголын За-Андагаар буй заа

Б.Ренчин гуайн ийм нэртэй номыг би бараг сарын өмнө уншсан юм. Энэ ном Б.Ренчин гуайн 1950 оноос хойш бичсэн өгүүллэг, нийтлэл, дурсамжуудын түүвэр л дээ.

Энэ номноос номны нэр болсон "Монголын За-Андагаар буй заа" гэсэн нийтлэл надад их таалагдсан тул өөрийнхөө блогтоо сэтгэгдэлээ хуваалцахаар шийдэв.

Түүний бичсэнээр Монголын нууц товчоонд "Монголун жа андагаар буй заа" гэсэн өгүүлбэр байдаг аж. Үүнийг орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлбэл Монголын За-Андагаар буй заа гэсэн өгүүлбэр болно. Утгачилвал Монголчууд за гэж хэлсэн л бол андгай, тангараг өргөсөнтэй адилтган үздэг байжээ.

Багш

Саяхан нэг найз маань мессенжерээр чиний хамгийн их хүндэлдэг хүн чинь хэн бэ гэж асуусан юм. Тэгээд асуултанд нь хариулах санаатай бодож суутал нэг сонин юм ажиглагдав. Миний хүндэлж явдаг хүмүүс бараг ихэнх нь багш нар юм байна.

Манай ШУТИС-д түүх заадаг Сэрдарам гээд багш байдаг. Би оюутан байхдаа монголын түүх дээр өөр багш дээр хичээл үзэж байгаад санамсаргүй Сэрдарам багшийн лекцинд суусан юм. Тэгээд л мань хүн мэдлэгийн цар хүрээ, заах арга барилыг биширсэн л дээ. Өөр багшийн групп юм байж Сэрдарам багшийн лекцинд байнга суудаг байж билээ. Нэг л тийм инерги ихтэй хүн шиг санагддаг. Ганц хүний санаачлага ганцдахгүй гэдгийг Сэрдарам багш өөрийн биеэрээ харуулсан л даа. My club гээд оюутнуудын клуб санаачлаад Монголд маш олон мод тарьж чадсан. Би ч багшийг сайн мэдэхгүй, багш ч намайг сайн танихгүй л дээ. Гэхдээ би багш хүмүүс бол нэг ийм л баймаар даа гэсэн үнэлэмжийг Дарамаа багшаас авсан гэж боддог. Ирээдүйд багшилж үзнэ дээ гэсэн миний бодол маань ч мань хүнээс улбаатай.